Онцгой нөхцөлд ажиллаж буй алба хаагчдыг урамшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд үүрэг гүйцэтгэн ажилласан Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон нутгаас шагнаж урамшууллаа.
Эдгээр алба хаагчид Алтанбулагийн боомтоор эх орондоо ирсэн иргэдийг хүлээж авах, ажиглалт тусгаарлалтын байранд байрлахад онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан юм.
Мөн энэ үеэр Элсэлтийн ерөнхий
шалгалтад Орхон аймгаас 800 оноо авсан 10 сурагчид Засаг даргын нэрэмжит
тэтгэлэгт хамрагдах батламжийг гардууллаа.
Дээрх шагналыг аймгийн ИТХ-ын дарга
П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар гардуулан
өгч алба хаагчид болон сурагчдад баяр хүргэж амжилт хүслээ.