Тарваган тахлын байгалийн голомтын хяналтын шинжилгээ хийлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-07-10 23:00:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт шинжилгээг зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 09-ний өдрүүдэд хийжээ.


Уг шинжилгээг тус аймгийн Бугат, Төгрөг сумын Монгол–Алтайн дэрэлгүүн, Сутай-Дарвийн цурав, Сутай Дарвийн өр голомтын идэвхжил үзэж, төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Мөн тус бүс нутгийн ард иргэдэд зоонозын халдварт өвчин, шинэ болон дахин сэргэж буй халдваруудаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа болон тархвар судлалын шинжилгээг хийжээ.

Мөн Говь-Алтай аймгийн ЗӨСТ Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хил залгаа орших Тонхил сумын Зүйл багийн нутаг дэвсгэрт байгалийн голомтын хайгуул шинжилгээг хийсэн тухай холбогдох албанаас мэдээлэв. Үүний зэрэгцээ шинжилгээ хийсэн сумдын Эрүүл мэндийн төвийн ажилчдад тарваган тахал өвчний талаар сургалт хийн, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.


Холбоотой мэдээ