"Монгол Савхи", "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн ханш өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-08 17:53:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 23 ХК-ийн   87.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий  181.269 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол Савхи" (UYN+14.48%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+14.44%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" (BAN-5.26%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB -3.69%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 0.95 хувиар өсөж, 16453.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,498,475,787,831.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ