Чөлөөт бөхийн ДАШТ Белград хотноо болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-07-07 11:21:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/ онлайнаар хуралдаж бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Белград хотод зохион байгуулах болсноо зарлалаа.


Сонгомол болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 2020 оны ДАШТ-ийг Серб улсын нийслэл Белград хотноо 12 дугаар сарын 12-20-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулах юм.


Мөн 12 дугаар сард Дэлхийн залуучуудын АШТ-ийг тус хотод зохион байгуулах бол чөлөөт бөхийн цэргийн сургуулийн сонсогчдын аварга шалгаруулах олон улс тэмцээнийг Москва хотод зохион байгуулна.



Холбоотой мэдээ