Коронавирусээр халдварласан 188 хүнийг эмчлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-06 11:35:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан гурван хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Эдгэрсэн иргэний нэг нь 22 настай эрэгтэй 48 хоног, нөгөө нь 36 настай эрэгтэй 37 хоног эмчлүүлсэн бол 51 настай эмэгтэй 23 хоногийн дараа эмнэлгээс гарч байна.

Мөн ажиглах байранд тусгаарлагдаж байсан жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж охинтой болжээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220 бүртгэгдэж 188 хүн эдгэрлээ. Одоо ХӨСҮТ-д 32 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн оноштой 30, хүндэвтэр 2 хүн байна.  


Улсын хэмжээнд өчигдөр нийт 334 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнийг задалбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүн, тандалтын шугамаар цуглуулсан долоон сорьц, ажиглах байранд тусгаарлагдсан 26 хүн, Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 262 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолооч халдваргүй гарчээ.

Холбоотой мэдээ