УИХ-ын дарга Г.Занданшатарт ОХУ-ын Байгалийн Улсын их сургуулиас баяр хүргэжээ

Монголын мэдээ | Улс төр
bolor@montsame.mn
2020-07-04 13:46:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын даргаар Г.Занданшатарыг дахин сонгогдсонд ОХУ-ын Байгалийн Улсын их сургуулиас баяр хүргэж, захидал илгээжээ.


ОХУ-ын Байгалийн Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч В.В. Игнатенко Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн, Байгалийн Улсын Их сургуулийг төгсөгч, Хүндэт профессор Г.Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.


Улсын Их Хурлын найм дахь удаагийн Анхдугаар чуулганаар энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан Монгол Ардын Намаас Г. Занданшатарыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж, гишүүд санал нэгтэйгээр дэмжиж Улсын Их Хурлын даргаар сонгосон юм. 


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 1894 онд үүсгэн байгуулагдсан тус сургуулийн төгсөгч, Хүндэт профессор юм.


Холбоотой мэдээ