Байнгын хороо цаг сунган хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тооны асуудлыг цаг сунган хэлэлцэж байна.
Тус байнгын хорооны хурал 11:40 цагт эхэлсэн бөгөөд сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг хэрхэн хийх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр МАН-ын бүлгийн гишүүд СЕХ-ны саналыг захиалгаар хийсэн, тойргийн хуваарилалтыг хууль бусаар зохимжгүй хийсэн, АН-ын гишүүд өөрсдийн тойрогтоо үндэслэлгүй нэмсэн гэх мэт шүүмжлэлийг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд асуулт асууж үг хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж байна.
Гишүүдийн зүгээс Хэнтий аймгийн 3 мандатаас хасч, Булган аймгийн 1 мандат дээр нэмэх, Чингэлтэй дүүргийн 4 мандатаас 2-ийг хасч Говь-Алтай, Дорноговь аймгийн нэг мандат дээр тус тус нэмж хоёр болгох зэрэг санал гарч байгаа юм. Хуралдаан үргэлжилж байна.
Н.Гантуяа