УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-07-03 07:42:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо.


УИХ-ын чуулганы энэ сарын 2-ны хуралдаанаар Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын  бүрэлдэхүүнтэй байгуулсан. Улмаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг даргаараа сонгохыг 100 хувь дэмжиж, санал дүгнэлтээ Төрийн. байгуулалтын байнгын байнгын хороонд ирүүлжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг дэд хорооны даргаар сонгохийг 100 хувь дэмжиж, тогтоол батлав.


Тус дэд хороо УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гаргаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүрэгтэй юм.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ