Чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-07-02 07:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай хэлэлцэх юм.


МАН өчигдөр буюу энэ сарын 1-нд долоодугаар бага хуралдаанаа хийж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, улмаар уг асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Уг асуудлыг өнөөдөр чуулганаар эцэслэнэ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон тохиолдолд тэрбээр 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай УИХ-д өргөн мэдүүлэх ёстой юм.


Ташрамд дурдахад, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болохоор заасан.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ