Аялал жуулчлалын чиглэлээрх гар утасны апликейшн нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-01 12:00:45

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 167-р тогтоолоор "Ковид-19" халдварын үед дотоодын аялал жуулчлалыг сэргээх, идэвхжүүлэх зорилгоор "Feel Mongolia" гар утасны апликейшныг боловсруулжээ.

Үүнд Архангай аймгийн танилцуулга болон аялал жуулчлалын бүс нутаг, маршрут, аймаг, орон нутгийн үзвэр үйлчилгээний газруудын хаяг, байршил, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын холбогдох дугаарууд, ШТС, зам дагуух үйлчилгээний газрууд гэх мэт бүх төрлийн мэдээллийг багтаасан байна.

Энэ нь цар тахлын үед дотоодын аялагчдыг нэгдсэн мэдээллээр хангах, аюулгүй аялуулах, эрүүл мэнд, онцгой байдлын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, орон нутгийн аялал, маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, захиалга хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ