Архангай аймагт махны үнэ тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-29 13:49:26

Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын Хасу худалдааны төвийн махны жижиглэнгийн лангуун дээр үхрийн мах ястай нь 9500, ясгүй нь 11000, хонины мах кг нь 10000 төгрөг, ямааны ястай мах 9500 төгрөг байв. Адууны мах байхгүй байлаа. Харин “Малчны зах”-д махны үнэ Хасу худалдааны төвийнхтэй ойролцоо байсан ба амьд мал худалдаалж буй иргэд олон байв. Энд эр хонь 200000, сувай эм хонь 180000, төлөг 150000-160000 байна.

Махны ченжүүд малчдаас 6500-7000 төгрөгөөр авч байгаа аж.

Холбоотой мэдээ