Хөвсгөлийн Тахарын албаны даргаар Д.Болдбаатар томилогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 12:37:54

Хөвсгөл аймгийн 8-р тойргийн Тахарын албаны даргаар ажиллаж байсан Б.Намгинжавыг Тахарын ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлж тус албаны даргаар Д.Болдбаатарыг томилж тамга, тэмдгээ албан ёсоор хүлээж авлаа.

Д.Болдбаатар нь цэргийн  байгууллагад тэр дундаа Хилийн 0257-р ангийн захирагчаар  ажиллаж байхдаа Хурандаа цол хүртсэн удирдах чадвартай төрийн албанд олон жил ажилласан туршлагатай нэгэн ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ