Саналын хуудасны зургийг дарж байгаад баригджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-06-24 13:30:32

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 10-р хэсгийн хороон дээр нэг сонгогч саналын хуудсаа дугуйлсныхаа дараагаар гар утсаараа зургийг нь дарж байгаад баригдсан байна.

Тухайн иргэнийг одоогоор цагдаагийнхан баривчлаад байна. Сонгуулийн хуулинд ийм төрлийн зөрчил гаргасан иргэнийг 10 сая төгрөгөөр торгох заалттай аж. Аймгийн Сонгуулийн хорооноос энэ төрлийн зөрчлийг дахиж гаргуулахгүйн тулд сонгогчдод хандан анхааруулга хүргүүлж байна.   

Улаангом сумын 10-р хэсгийн хороо 2195 сонгогчтой байна.

Холбоотой мэдээ