Мөрөн сумын иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-24 11:54:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд УИХ-ын сонгуулийн 17-р тойргийн санал авах 14 хэсгийн хороо өглөөний 7 цагаас эхлэн хуулийн хүрээнд ажиллаж байна.

Мөрөн сумын хэмжээнд 26799 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Өнөөдөр санал авах үйл ажиллагаанд 186 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Зөөврийн хайрцгаар санал өгөхөөр 309 иргэн бүртгүүлснээс 292 иргэний саналыг авсан. Бусад иргэн тухайн хаяг дээрээ байхгүй, бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгааны улмаас саналаа өгөөгүй гэнэ. Өдрийн 11 цагийн байдлаар Мөрөн суманд ямар нэгэн зөрчил, гомдол санал ирээгүй санал хураалт хэвийн, иргэд идэвхтэй оролцож байна гэдгийг Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Г.Нэргүй мэдээллээ.

 

 

 

Холбоотой мэдээ