107 битүүмжилсэн хайрцгаар 97 хэсгийн хороонд хуулийн дагуу зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 14 дүгээр тойрогт Төв аймгийн хэмжээнд 849 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 824 сонгогч саналаа өгчээ.
Саналыг 107 битүүмжилсэн хайрцгаар 97 хэсгийн хороонд хуулийн дагуу зохион байгуулжээ. “Хүсэлт гаргасан иргэдийн 97 хувь нь санал авах
ажиллагаанд оролцсон бөгөөд гурван хувь бүртгүүлсэн
хаяг дээрээ байгаагүй, аймаг хот руу явсан, өөрийн биеэр санал өгөхөө илэрхийлсэн" хэмээн аймгийн
Сонгуулийн хорооноос мэдээллээ.