Тайландад коронавирусний вакцины эмнэлзүйн туршилт 10 дугаар сард эхэлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-06-23 16:04:13

БАНГКОК. /Bangkok Post/. Тайландад шинэ коронавирусний вакцины хоёр дахь тунг даваа гарагт сармагчнуудад хийжээ. Энэхүү туршилтын үр дүнгээс хамааран уг вакциныг 10 дугаар сараас хүний биед туршиж эхлэхээр төлөвлөсөн байна.


Тайландын судлаачдын гарган авсан вакцин нь дэлхий даяар бүтээж буй 100 орчим вакцины нэг юм. Тус улсад даваа гарагт 33 сармагчныг вакцинжуулсан бөгөөд ирэх хоёр долоо хоногт гарах үр дүнг харгалзан үзсэний үндсэн дээр туршилтыг цаашид үргэлжлүүлэх ажээ.


Сармагчнуудыг гурван бүлэгт хувааж, эхний бүлэгт өндөр тун, нөгөө бүлэгт бага тун, сүүлийн бүлэгт вакцин хийгээгүй бөгөөд тэдгээрийг нэг сарын зайтай гурван удаа тарих юм байна. Эхний тунг саомагчнуудад тавдугаар сарын 23-нд хийсэн бөгөөд нааштай үр дүн үзүүлжээ.


“Хоёр дахь тунг тарьсны дараа ижил үр дүн үзүүлсэн тохиолдолд хүний биед турших 10 мянган тун вакциныг захиална” гэж “Chulalongkorn” их сургуулийн Вакцины судалгааны төвийн дарга, доктор Киат Раксрунгтам мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ