Мал хулгайлах гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-23 15:09:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас 2020 оны эхний 05 сард мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллажээ.

Үүний үр дүнд энэ оны 5 дугаар сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг урьд оны мөн үеэс 4.6 хувиар буурч, илрүүлэлт 6.3 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарсан байна. Цаашид ч энэ эрчээр ажиллаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авч ажиллана гэлээ.

Холбоотой мэдээ