Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-19 10:16:50

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчдөд боловсролын баримт бичгийг хэвлэн олгох ажил дууслаа.

БСШУС-ын сайдаас өгсөн чиглэлийн дагуу төгсөгчдөд суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг 6 дугаар сарын 7-ны дотор хэвлэн олгосон байна.

Энэ хичээлийн жилд Архангай аймагт танхимын болон дүйцсэн хөтөлбөрөөр 1257 сурагч суурь боловсрол, 1065 сурагч бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байна.

БСШУС-ын сайдын 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн А/118 тоот “Шалгалтын зохицуулалт хийх тухай” тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтыг цуцалж, шалгалтын дүнг жилийн эцсийн үнэлгээгээр тооцох болсон. Мөн энэ хичээлийн жилд их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй байх зохицуулалтыг хийсэн байна.


Холбоотой мэдээ