"Бавария" баг 8 дахь удаагаа дараалан Германы аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-17 14:08:56

МОСКВА. /РИА Новости/. Мюнхений “Бавария” баг Бременийн “Вердер” багийг хожиж, Германы хөлбөмбөгийн аваргын цолыг 8 дахь удаагаа дараалан хүртжээ.  


Бремен хотод болсон тоглолтын 43 дахь минутанд зочин багийн гишүүн Роберт Левандовский  гоол оруулж, тоглолт 1:0 онооны харьцаагаар өндөрлөсөн байна.


“Бавария” нийт 76 оноо цуглуулснаар хоёрдугаарт орсон “Боруссиа” багаас онооны хол зөрүүгээр аварга болжээ. “Боруссиа” баг 66 оноо цуглуулсан байна.


“Бавария” баг нийт 30 удаа Германы аварга болжээ. Энэ улиралд “Бавария” коронавирусний улмаас 3 дугаар сард түр зогсоогоод байсан Аваргуудын лигт тоглолтоо үргэлжлүүлнэ. 

Холбоотой мэдээ