“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн V наадмыг цахимаар зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-06-16 13:30:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын медиа урлагийн “Улаанбаатар” V наадмыг энэ удаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 8-нд зохион байгуулна.


Техник, технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой "Зэрэглээ" наадмын үеэр “Зэрэглээ” Монгол-Герман уран бүтээлчдийн хамтарсан Монгол дахь анхны 360  хэм уран бүтээл болон “Эрчим” Голланд-Монгол уран бүтээлчдийн хамтарсан видео, медиа инстоляцыг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх юм байна.


“Covid-19” цар тахал нь нийгмийн амьдралын тогтсон хэв маягийг өөрчилж байгаа бөгөөд соёлын салбарт ч хувьсан өөрчлөгдөх, цахим хэлбэрт үйл ажиллагаагаа хөрвүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Харин уг үзэгдэл нь соёл урлагийн арга хэмжээг олон нийтэд өргөнөөр хүргэх, үзэгчдийн цар хүрээг тэлэх боломжийг улам илүүтэй олгож байгаа аж.


Энэхүү наадмын хүрээнд “Урлагтай яриа” цувралыг зохион байгуулах бөгөөд “Цахим контентын эерэг ба сөрөг талууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Медиа урлагийн V наадмын хамтран зохион байгуулагчаар Монгол дахь Гёте институт, Нидерландын Тodays Art наадам,  дэмжигчээр White Rock Center ажиллана.

Холбоотой мэдээ