“Гэгээн тамлан” жүжгээр Гэгээн Муза хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 13:17:58

Олон улсын театрын "Гэгээн муза-13" наадамд Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид амжилттай оролцон хоёр шагнал хүртлээ.

Тэд “Гэгээн тамлан” эмгэнэлт драмын жүжгээр өрсөлдсөн бөгөөд жүжгийн найруулагч МУСТА З.Далай “Шилдэг найруулагч”, Гэгээн тамлан жүжгийн зохиолч АУЗ, Төрийн шагналт Б. Лхагвасүрэн  “Шилдэг зохиол”-ын эзнээр  шалгарч тус тус МУЗА хүртжээ.

Шилдгүүдээ аймаг орон нутгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл болон хамт олон нь халуун баяртайгаар угтан авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.

Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид ийнхүү Гэгээн муза наадмын 5, 6 дахь цомыг нутагтаа авчирлаа. Үүгээрээ тэрд Гэгээн муза наадмын хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэдгээ дахин батлан харуулж чадсан юм.

Өмнө нь Жаахан шарга театрын уран бүтээлчид “Муурын байшин” хүүхдийн жүжгээр оролцон дөрвөн цомыг нь хүртэж байсан юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ