Хоёр газар зам түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Өнөр” хорооллын авто замыг өнөө оройны 23:00 цагаас, 14-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам татна.
Уг ажлыг “Хасу мегаватт” ХХК гүйцэтгэж буй юм. Ажил гүйцэтгэх хугацаанд жолооч нарыг хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ТЦА анхааруулав.
Мөн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороон дахь "Нефтийн гарам"-ыг өнөө оройны 23:00 цагаас 13-ны 06:00 цагийн хооронд хааж, гарамын хавтан солих ажлыг хийхээр болжээ. Гарамын хавтан солих ажлыг Төмөр замын 2 дугаар ангийн ажилтнууд гүйцэтгэх аж.