Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 4.2 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-12 14:25:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 5 дугаар сард ажилгүй 6.1 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. 

Бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдсан бол 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдав.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.7 (15.8 хувь) мянган хүнээр, өмнөх сараас 0.9 (4.2 хувь) мянган хүнээр буурав. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10 (50.6 хувь нь) мянга нь эмэгтэй байна. Бүртгэлтэй ажилгүй 2 хүн тутмын нэг нь бүрэн дунд, 3 хүн тутмын нэг нь дипломын болон бакалаврын боловсролтой байна. 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Говьсүмбэр, Говь-Алтай, Орхон, Өвөрхангай, Төв,  Сэлэнгэ, Дундговь, Архангай, Баянхонгор, Дорнод, Ховд, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.4-16.4 хувиар илүү байна.


Холбоотой мэдээ