Баянчандмань суманд шинэ соёлын төвийн барилгын шав тавилаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-06-12 11:25:23

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань суманд улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр шинэ Соёлын төвийн барилгын шав тавьж, ажлыг эхлүүллээ.

Шав тавих ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Баянчандмань сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, барилгын гүйцэтгэгч “Мета менежмент” ХХК-ийн хамт олон оролцлоо.

Тус сумын хуучин Соёлын төвийг 1958 онд 250 хүний суудалтай байгуулсан бөгөөд иргэд гар аргаар чулуу ашиглан барьж байжээ.

Сүүлийн жилүүдэд Баянчандмань суманд нийгмийн салбарын барилга байгууламжууд шинэчлэгдэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад орсон бол энэ онд шинэ соёлын төвийн барилгын эхлэлийг тавьж, эрүүл мэндийн төвийг их засварт оруулсан гэж ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг онцоллоо.

Уг шинэ соёлын төвийн барилгын ажлыг 12 жилийн туршлагатай барилга угсралтын “Мета менежмент” ХХК гүйцэтгэх бөгөөд 30х18,5 хэмжээтэй өвөрмөц, шинэлэг загвараар барих аж. 

Холбоотой мэдээ