Тавдугаар сард 156 ихэр хүүхэд төржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-10 11:43:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны 5 дугаар сард 6 283 эх амаржиж, 6 362 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3281 нь хүү, 3081 нь охин, 156 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3393 грамм, дундаж өндөр 50.6 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.2 хувь нь 20 хүртэлх насныхан, 92.1 хувь нь 20-39 насныхан, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Холбоотой мэдээ