БОАЖГ-аас байгууллагынхаа эзэмшлийн талбайн 1 га-д газарт төмс тариаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Хөгжлийн төслийн багаас санаачлан ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд төмс, хүнсний ногоо тариалах төслийг 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг төслийн хүрээнд байгууллагынхаа эзэмшлийн талбайн 1 га газарт төмс тариаллаа.
Ийнхүү цаашид байгууллагын эзэмшлийн талбайдаа нарийн ногоо тариалахаар хүлэмжээ барьж нарийн ногооны үрсэлгээний суулгацаа тарьж эхэлсэн байна.
Аймгийн БОАЖГ нь нийт 15 ажилтан алба хаагчтай бөгөөд энэхүү
хөтөлбөрөөр нийт ажилтан алба
хаагчдынхаа ар гэрийн хүнсний ногоог хангах, цаашид өргөжүүлэн туслах аж ахуй
болгох зорилготойгоор ажлаа эхэлсэн байгаа гэж аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэцогт онцоллоо.
