Буянт гол дээгүүр хоёр модон гүүр барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-09 21:57:33

Ховд /МОНЦАМЭ/. Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд айл өрхүүд  зусланд гарч байна.

Үүнтэй холбогдуулан гол орчмын тохижилтыг сайжруулах, иргэд аюулгүй зорчих боломж бүрдүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Буянт гол дээгүүр хоёр модон гүүр барьж, ашиглалтад оруулсан байна. 

Тус модон гүүрний бат бэх байдлыг хангах зорилгоор гол суурийг нь арматур, бетон ашиглан хийжээ. Гүүр барих ажлыг “Нам гүүр” ХХК-ийн хамт олон 10 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн байна.     

Холбоотой мэдээ