Төв аймагт 18 нэр дэвшигч өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв/ МОНЦАМЭ/. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Төв аймгийн 14-р тойрогт МАН, АН, “Та бидний эвсэл”, “Шинэ эвсэл”, “Зөв хүн электорат” эвсэл, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Зон олны нам, бие даан нэр дэвшигч гээд 3 нам, 4 эвсэл, 3 бие даагч 18 хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авчээ.
Тодруулбал МАН-аас Ж.Батжаргал, Н.Энхболд, Д.Гантөгс, АН-аас Х.Тэмүүжин, Ц.Туваан,Д.Эрдэнэсувд, “Та бидний эвсэл”-ээс О.Буяннэмэх, Т.Мөнхсүлд, С.Эрдэнэчимэг нар нэр дэвшиж байна. Харин “Шинэ эвсэл”-ээс А.Батсүх, Б.Цондовдорж, Л.Алтантуяа, “Зөв хүн электорат” эвслээс Б.Насанбилэг, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс Д.Мягмарсүрэн, Зон олны намаас Н.Уянга нар нэр дэвшиж байгаа юм. Харин бие дааж Д.Доржпүрэв, С.Чойжилжав, Ө.Гэрэлт-Од нар байна.