Дулааны Цахилгаан станцын өргөтгөлийн барилгын шавийг тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-10 01:00:23
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станц 40 жилийн ойн босгон дээрээ өргөтгөл хийхээр боллоо. Тодруулбал, тус станц 48 МегаВаттын хүчин чадал бүхий дөрвөн турбингенератор суурилуулна.

Ингэснээр үйлдвэрийн эрчим хүчний зардал, эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртөг буурах аж. Турбингенератор суурилуулах төслийг БНХАУ-ын Harbin electric international компанитай хамтран хэрэгжүүлнэ. Иймд өргөтгөлийн барилгын шав тавих ёслолд үйлдвэрийн удирдлага болон хамтран ажиллах байгууллагын төлөөлөл оролцлоо. Өргөтгөлийг 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажээ.

                                                                                                         Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ