“МИАТ” компанийн тусгай онгоц Сэбү хотын нисэх буудалд газардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-06-08 14:20:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай онгоц Филиппин улсын Сэбү хотын олон улсын нисэх буудалд хуваарийн дагуу амжилттай газардлаа.

Уг нислэг замдаа тус хотод түр зогсон сумлах хугацаандаа тэндээс 29 иргэнийг авч буй бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг тээвэрлэн авчрах юм.

Энэхүү тусгай нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлогтой.

Онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөө орой газардах хуваарьтай.

 

Холбоотой мэдээ