Дорнод, Сүхбаатарт түймэртэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-05-09 18:02:10

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дорнод аймгийн Матад сумын төвөөс 50 км-ийн зайд гарсан хээрийн түймрийг унтраахаар аймгийн ОБГ-ын болон орон нутгийн 52 хүн ажиллаж байгаа бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутагт гарсан түймрийг унтраахаар ОБГ-ын 24 албан хаагч, Эрдэнэцагаан сумын 29 иргэн, Сүхбаатар сумын 10 иргэн ажиллаж байгаа мэдээг аймгийн ОБГ-аас мэдээллээ.Салхи ихтэй, шороон шуурга үе үе гарч байгаа учраас гал унтраахад хүндрэлтэй байгаа аж.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ