Коронавируст халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-05 11:30:02
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийт 715 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирусний халдвар илэрч, 5 хүн эдгэрч дараагийн хяналтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 191, эдгэрсэн хүний тоо 70 боллоо. 


Шинээр бүртгэгдсэн таван тохиолдлын дөрөв нь оюутан, нэг нь энэ сарын 3-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна. Тухайн жолоочийг орж ирсэн даруйд сэжигтэй тохиолдол хэмээн үзэж Сэлэнгэ аймагт тусгаарласан бөгөөд өнөөдөр ХӨСҮТ рүү татан эмчлэх аж. 


Харин эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн хяналтад шилжиж байгаа таван хүний гурав нь оюутан, хоёр нь 30-50 насны иргэн байна.


Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 121 өвчтөнөөс 15 хүний биеийн байдал хүндэвтэр хэмээн үнэлэгдэж байна.




Холбоотой мэдээ