Цэцэрлэг болон тавдугаар анги төгсөгчид хонхны баяр хийхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-09 13:28:15
oyuka_hu@yahoo.com

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын төгсөлтийн баяр ирэх сарын гурван болно. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга О.Ариунгэрэлт багш нарт болон сургуульд бэлэг өгөхийг хориглосон тухай мэдээллээ.

Энэ хичээлийн жилд Орхон аймагт 12 дугаар ангийг 1206, 9 дүгээр ангийг 783, тавдугаар ангийг 1382 хүүхэд төгсч байна. Иймд Эрдмийн баярын үеэр анги хамт олноороо зугаалганд явахгүй байхыг анхаарууллаа. Түүнчлэн цэцэрлэг болон тавдугаар анги төгсөгчид хонхы баяр тэмдэглэхгүй байхыг хэвлэлээр дамжуулж мэдээллээ.

                                                                                                                         Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ