Зуунмод сумын 9 цэгийн камерыг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-03 13:29:05

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг дахь Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Зуунмод сумын хэмжээнд стандарт шаардлага хангахгүй байсан 9 цэгийн камерыг hikvision загварын 20х таталттай, 360 градус эргэдэг камераар сольж суурилууллаа.

Тодруулбал 5,7 сая төгрөгийн үнэтэй стандарт шаардлагад нийцсэн, өндөр хүчин чадал бүхий теле хяналтын камерыг Солонго цогцолбор, Мэргэжлийн хяналтын уулзвар, Үсчний уулзвар, Хойд таксины зогсоол, Урд таксины зогсоол, 24-р байр, Өндөрдовын пост, 4 замын уулзварын хуучин камерын оронд сольж суурилуулсан байна.

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч А.Бямбадорж хэлэхдээ, Хуучин 9 цэгт байсан камерын хүчин чадал бага, үзэгдэх орчны таталт муу, харагдах орчин бүрсгэр байсан. Уг шинэ камер суурилуулснаар Зуунмод сумын нутаг дэвсгэрийг жижүүрийн шуурхай нэгжээс шууд хянах боломжтой болж, нутаг дэвсгэрт гарч байгаа зөрчлийг эргүүл жижүүрт удирдлагаар мэдэгдэн түргэн шуурхай ажиллаж байгаа гэв.

Холбоотой мэдээ