"Бараат" хогийн цэг орчмыг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-03 10:01:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хоггүй цэвэр Монгол” аяныг энэ оны гуравдугаар улиралд багтаан бүх аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Тус аяны хүрээнд аймгуудад тодорхой төсвийг баталж агаар орчны бохирдлыг бууруулах, стандартын шаардлага хангасан хогийн нэгдсэн цэгтэй болгоход ашиглах аж

Манай аймгийн тухайд дээрх аяны хүрээнд бараат хогийн цэгт ландфиллийн аргаар хогоо дарж булах, хүнхээл байгуулах тендерийг зарлажээ.

Тендерийн шалгаруулалт болж гүйцэтгэгч компани шалгарах хүртэлх хугацаанд аймгийн НААҮГ-ын 200 гаруй албан хаагчид Бараат хогийн цэгийн орчмыг өнөөдрөөс эхлэн цэвэрлэж байна. Тэд хоёр хэсэгт хуваагдан цэвэрлэсэн хогоо бөөгнүүлэх аж
Ингэснээр тендерт шалгарсан компани бараат хогийн цэгт энэ жил 0,3 га газрыг 5 метрийн гүнтэй ухаж хүнхээл үүсгэн тэндээ хогоо булж, эрэг үүссэн хогтой хэсгийг булахын зэрэгцээ далан үүсгэх ажлыг гүйцэтгэх
ээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ