Багийн эмч нар сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 12:56:21

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас багийн бага эмч нарыг эмнэлзүйн сургалтанд 5 сарын 8 хүртэл дөрвөн өдрийн турш хамруулж байна.

Тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, эмчилгээ, оношилгооны чанарыг сайжруулах зорилготой уг сургалтанд 60 багийн бага эмч нар хамрагдаж, хоол боловсруулах эрхтэн, бөөр, шээсний зам, нүд, мэдрэл, зүрх судасны зэрэг өвчлөлийн эмгэг, амилуулах суурь тусламж, хүүхдийн өвчний цогц менежмент зэрэг сэдвээр мэдлэгээ нэмэгдүүлсэн байна.

Сургалтыг Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, дотрын эмч Н.Оюунтуяа, “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Т.Ёндондаш, Баян-Өндөр сумын их эмч С.Сод-Эрдэнэ нар удирдан явууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ