Багийн “Явуулын төв”-ийн иж бүрдлийг 6 суманд гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас Засаг захиргааны анхан
шатны нэгж багийн үйл ажиллагааны чадамжийг сайжруулах, төрийн үйлчилгээг
иргэдэд ойртуулах зорилгоор “Явуулын төв”-ийн үйлчилгээг хүргэж 6 суманд иж бүрэн тоног төхөөрөмж гардуулав.
Тодруулбал Аргалант, Архуст, Баяндэлгэр, Заамар, Мөнгөнморьт, Цээл зэрэг 6 суманд Багийн явуулын төвийн иж бүрдэл болох 8 нэр төрлийн тоног төхөөрөмж буюу 5х9 хэмжээтэй асар, 6 ширээ, 10 сандал, цахилгааны эх үүсвэр болох мотор, чанга яригч /дефузер/, зөөрийн компьютер, 3 үйлдэлт хувилагч, экран дэлгэц зэргийг өгсөн байна.
Уг ажлын хүрээнд 2017-2019 онд 12 сумыг багийн “Явуулын төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангасан аж.




Холбоотой мэдээ

СЗХ-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
19 минут

ӨНӨӨДӨР: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно
9 цаг