Цэргийн танхим нээлтээ хийлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-02 10:22:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхдийн ордонд зургаадугаар сарын 1-нд Цэргийн танхим нээлтээ хийлээ.

Тус танхим нь хүүхэд, өсвөр үе залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжил, төлөвшил олгох, тэдний хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээг зохион байгуулах гэнэ. Цэргийн танхимыг Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар холбоо хамтран байгуулжээ. Цэргийн танхимд цэргийн тангараг, Монгол Улсын зэвсэгт хүчний Цэргийн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл, Хөвсгөл аймгаас төрсөн Монгол Улсын баатар Г.Цэнд, Л.Гэлэгбаатар, Л.Даваадорж, Д.Гунгаа нарын алдар гавьяа зэрэг олон мэдээ, мэдээллийг таниулах зорилгоор дэлгэн тавьжээ.



Холбоотой мэдээ