"Фронтиер Лэнд групп", "Баянгол зочид буудал" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-29 19:00:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 29-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 61.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 355.989 ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Фронтиер Лэнд Групп" (MDR+13.33%) болон "Баянгол зочид буудал" ХК (ADB+10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" (TCK-8.41%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-4.90%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.13 хувиар өсөж, 15981.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,415,764,891,707.31 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Монголын Хөрөнгийн бирж “Олон улс хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 6 дугаар сарын 1 болон Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан 6 дугаар сарын 5-нд тус тус амрах тул арилжаа явагдахгүй болохыг мэдэгдлээ.


Холбоотой мэдээ