МИАТ ирэх сарын 19-нөөс Франкфурт руу шууд ниснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-05-09 10:02:28

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгээ ирэх сарын 19-нээс пүрэв, ням гараг бүр үйлдэхээр боллоо.

Франкфуртын энэхүү нислэг нь зорчигчдод олон давуу талыг олгож байна. Тухайлбал, Франкфурт нь Европын гол цэг төдийгүй Англи, АНУ, Австрали, Канад зэрэг улс руу дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой хот юм.

Түүнчлэн сүүлийн хэдэн жил Европын орнуудад Монголчууд олноор сурч амьдрах болсон. Эдгээр Монголчууд эх орондоо ирэхдээ МИАТ компанийн Москва-Берлин чиглэлийн нислэгээр эсвэл Сөүл, Бээжингээр дамждаг байсан бол Франкфурт хот руу нислэг үйлддэг болсноор олон нислэг солихгүй цаг хэмнэж, тав тухтай аялах давуу талтай.  

Дашрамд дурдахад МИАТ ТӨХК Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгтээ 30 хувийн хямдрал зарлажээ. Энэхүү хямдрал нь  ирэх долдугаар сарын 7-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Улаанбаатар-Франкфурт чиглэлд нэг болон хоёр талдаа аялахдаа эдлэх боломжтой.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ