Японд халдварын тохиолдол гурав дахь өдрөө дараалан нэмэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-05-29 10:04:10

ТОКИО. /TASS/. Японд коронавирусний халдварын шинэ тохиолдол сүүлийн гурван өдөр дараалан нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Пүрэв гаргийн байдлаар 63 тохиолдол шинээр илэрсний 15 нь нийслэл Токио хотод бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө халдварын 35 шинэ тохиолдол илэрсэн гэж мэдээлжээ. Халдвар авсан нийт хүний тоо “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг оруулаад 17471-д хүрсэн байна.


Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо нэг хоногийн дотор 13-аар нэмэгдсэн бөгөөд нийслэл Токио хотод гурван хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш 895 хүн нас барсан бол 14800 орчим хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 137 өвчтөний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.


Японд коронавирусний цар тахалтай холбогдуулан зарласан онцгой байдлыг орон даяар цуцлах шийдвэрийг тус улсын эрх баригчид өнгөрөгч даваа гарагт гаргасан билээ.


Холбоотой мэдээ