Шинэ санааг 100 сая төгрөгөөр үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-09 02:13:19
oyuka_hu@yahoo.com

Дөрөв дэх жилдээ зохиогдож буй “Мянган инженерийн зөвлөлгөөн” Орхон аймагт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаа “Шинжлэх ухаан үйлдвэрлэлд” уриан дор болов. 

Эрдэнэт үйлдвэр” ХХК инноваци, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж, ивээн тэтгэдэг юм. Энэ жил 20 төслийг хэлэлцэж эдийн засагт хэмнэлттэй, үйлдвэрлэлийн үйл явцыг хөнгөвчлөх бүтээлийг сонгож урамшууллаа. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрик Засвар, механикийн заводын инженерүүдийн баг тэргүүлж тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэрэмжит “Инноватор” цом, 100 сая төгрөгийн эзэд боллоо. Тэд Грат-1400 насосны ажлын эд ангийн хийц болон удирдлагын системийг шинжлэх ухаан технологийн шийдэлд тулгуурлан өөрчилснөөр, насосны ашиглалтын хугацааг нэмэгдүүлж, засварын зардлыг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулжээ. 

Дашрамд дурдахад, тус үйлдвэр өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүч ашиглах таван төслийг хэрэгжүүлэхэд 92 сая төгрөг зарцуулсан байна.

                                                                                                                  Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ