Дугуйчид мод тарих аялал хийв

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-05-27 20:46:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн “Хонгорын дугуйчид” холбоо, Баян-Овоо сумын ЗДТГ-тай хамтран “Модоо тарья” унадаг дугуйн аяллыг зохион байгуулжээ.
60 км замыг туулах тус аялалд нийт 25 дугуйчин оролцож, Баян-Овоо сумын төвд орших Хийдийн хашаанд 100 ширхэг мод суулгасан байна.
“Хонгорын дугуйчид” унадаг дугуйн холбооныхон орон нутагт дугуйн спортыг хөгжүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах ажлуудыг Баян-Овоо сумтай хамтран зохион байгуулахаар болжээ.