Мак-Мюррей хотод гарсан гал түймрийн хүрээ тэлсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-07 16:18:14

ОТТОВА. /BBC/. Канадын Альберта мужийн Форт Мак-Мюррей хотод гарсан гал түймэр хяналтаас гарсантай холбогдуулан тус хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа билээ. Гэвч иргэдийг нүүлгэн шилжүүлэх автомашины цуваа 60 метр өндөр галд боогдсоны улмаас ажиллагааг түр хугацаагаар цуцалсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Ирэх 24 цагийн хугацаанд гал түймрийн хүрээ хоёр дахин тэлэх төлөвтэй байгааг албаны хүмүүс мөн дурдав.

Одоогийн байдлаар гал түймрийн хүрээ Нью-Йорк хотын нутаг дэвсгэрээс том хэмжээнд хүрээд байгаа бөгөөд 80 мянга гаруй хүн орон гэрээсээ дайжсан байна.

Өнгөрсөн мягмар гарагаас хойш 300 агаарын техникээр хэдэн арван мянган хүнийг Альберта мужийн нийслэл Эдмонтон хот руу нүүлгэн шилжүүлсэн бол өнөөдөр 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ