Тусгаарлах байранд 1141 хүн ажиглалтад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-25 12:19:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар "СОVID-193” халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэнээс 5 сая 486 мянган хүн өвчилж, 346 мянган хүн нас барсан байна.


Сүүлийн 24 цагийн дотор 88 мянган хүн шинээр өвчилж, 2000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад өвчлөл 5000, нас баралт 2000 тохиолдлоор багассан байна. ОХУ-д  өчигдөр 8599 хүн шинээр халдварлаж, Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл өмнөх өдрийнхөөс 19-120 тохиолдлоор нэмэгджээ.

 

Харин манай улсын хувьд коронавирусний халдварын гаднаас зөөвөрлөгдсөн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 33 хүн эдгэрч, 108 хүн эмчлүүлж буй юм. Одоогоор ажиглалтад 1 141 хүн байна. Тэдэнд 42 их эмч, 33 резидэнт эмч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

 

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд УБТЗ-ын 11 их эмч ажиллаж 5639 хүнд коронавирусний халдварын тандалт судалгааны үзлэг хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. Мөн тэрбээр шуурхай 119 утсанд 168 дуудлага ирсэн.  Шуурхай аппликейшнд 14 дуудлага ирснээс АНУ, Франц зэрэг гурван улсаас дөрвөн иргэн коронавирусний халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө мэдээлэл авсныг хэлсэн юм.

Холбоотой мэдээ