Хүүхдийн бэлэгт хугацаа нь дөхсөн бүтээгдэхүүн түлхүү оруулсныг тогтоожээ

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2020-05-23 14:24:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд томоохон супермаркетуудаар худалдаж буй хүүхдийн бэлгийн худалдаанд хяналт шалгалт хийжээ.


Шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Зунжин”, “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний дэлгүүр”, “Моннидер” ХХК-ийн “Оргил Зунжин” супермаркетууд хамрагдсан байна. 


Бэлэгний орцод орсон бүтээгдэхүүн тус бүрийн гарал үүсэл, хадгалалтын хугацаа зэргээс үзвэл гарал үүсэл тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан зэрэг нийтлэг гардаг зөрчил илрээгүй боловч хадгалах хугацаа нь ойртсон бүтээгдэхүүнийг багцад нэлээд оруулсныг тогтоожээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.


Холбоотой мэдээ