Онцгой байдлын газрын алба хаагчдыг вакцинд хамруулав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-05-21 18:33:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хачигт халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд өнөөдөр хамрагдлаа.

Цаг уур, газар зүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг бөгөөд бие гүйцсэн хачгийн хамгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал байдаг аж. Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нянг биедээ агуулдаг бөгөөд хүн, амьтанд байгалийн голомтот хурц халдвар тархааж, төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг  байна.  

Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хачигт энцефалитын вакциныг тариулах ажээ.

Холбоотой мэдээ