УОК-ын өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-20 17:27:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн асуудлаар УОК-ын өргөтгөсөн хуралдаан ирэх даваа гарагийн 11.00 цагт Төрийн ордонд болно. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохоор болжээ. 


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, цар тахлаас урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын танилцуулгыг сонсож хэлэлцсэн байна. Хуралдаанаар, дээрх асуудлын хүрээнд УОК-ын өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж,  өнгөрсөн хугацаанд цар тахлын эсрэг авсан арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг дүгнэхээр болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд оролцож, зарим үүрэг даалгавар өгнө гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ