Байгаль орчныг хамгаалах сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-20 17:21:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Байгаль орчныг хамгаалах сарын аян”-ыг уламжлал ёсоор зохион байгуулж эхэллээ. “Зөв дадал-Ногоон ирээдүй” уриан дор цахим хэлбэрээр зохион байгуулж буй тус аянаар хог хаягдал, орчны бохирдлыг бууруулахад чиглэл өгсний дагуу сумдад хог, үхсэн малын сэг зэмийг цэвэрлэх, хогийн нэгдсэн цэгийг түрж булах ажлыг зохион байгуулж байна.

Одоогоор зориулалтын бус газар болон байгальд хаясан 6442 тонн хог хаягдлыг цэвэрлэн хогийн нэгдсэн цэгт хүргээд байгаа аж. Тус ажил цаашид үргэлжилнэ.

Мөн аяны хүрээнд байгалиа хамгаалах эх оронч сэтгэлгээг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах журамт үүргээ биелүүлэх сэдэл төрүүлэхүйц үйл ажиллагааг цахим сүлжээ ашиглан зохион байгуулахаар төлөвлөж байна.


Холбоотой мэдээ