Мэргэжлийн хяналтын газар ажлын байрны эрүүл орчинг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-20 16:26:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-аас 2020 оныг “Соёлтой иргэн- Цэвэр хот” зорилтот жил болгон зарласан.  Зорилтот жилийн ажлыг идэвхжүүлэх зорилгоор Арвайхээр хотын Захирагчийн албанаас ААН, байгууллагуудын дунд аяны туг, дэвтрийг аялуулаад байна.

Туг, дэвтрийг хүлээн авсан байгууллага гадна тохижилтоо сайжруулах, хог хаягдлаа ангилан ялгах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг хийх юм. Одоогоор аяны туг, дэвтрийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гардуулаад байгаа ба тус байгууллага ажлын байранд эрүүл, цэвэр орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, хог хаягдлаа ангилан ялгах чиглэлээр үлгэр жишээч ажил хийнэ гэдгээ амаллаа.

Холбоотой мэдээ